Засгийн газрын хуралдаанаар хөл хорио тогтоох асуудлыг хэлэлцэж байна

Монгол Улсын Засгийн газар ээлжит хуралдаан болж байна.

Хуралдааны эхэнд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ цахим засаглалын шилжилт буюу төрийн хүнд суртлыг халах зорилгоор хийгдэж буй E-Mongolia ажлыг эрчимжүүлнэ гэдгийг хэлжээ. Тодруулбал, цахим засаглалд 510 гаруй үйлчилгээг нэгтгэж, иргэдийн цаг, санхүүг хэмнэх аж.

Өнөөдрийн хуралдаанаар сар шинийг угтсан хөл хориог хэзээнээс эхлэн тогтоох асуудлыг эцэслэн шийднэ. Өчигдөр УОК-ын хуралдааны үеэр бүх нийтийн бэлэн байдлын зэрэг буюу хатуу хөл хориог хоёрдугаар сарын 10-наас эхлэн 20 хүртэл тогтоох санал гарсан ба уг саналтай холбогдох тооцоо төлөвлөлтүүдийг гарган, Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар хэлэлцэн эцэслэх юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ