"Парк Саяд" хотхоны 823 дугаар байрны 1 дүгээр орцонд хөл хорио тогтоолоо

Баянзүрх дүүргийн Онцгой комиссоос 26 дугаар хорооны Парк Саяд хотхоны 823 дугаар байрны 1 дүгээр орцонд хөл хорио тогтоож хамгаалалтанд авжээ.
Мөн 2-р хороо 5-р хэсэг 9-244 71-р дэлгүүрийн доор байрлах нийтийн байрыг өглөө 06:00 цагт хамгаалалтад авсан байна. Тухайн хамгаалалтад авсан байр, орцны оршин суугчдыг шинжилгээнд хамруулахаар баг гарган ажиллаж байна. Тиймээс тусгай чиг үүргийн албан хаагчдын өгсөн заавар зөвлөмж, шаардлагыг биелүүлэхийг хүсэе гэж БЗД-ийн Онцгой комиссоос анхаарууллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ