Хөл хорио тогтоох эсэх асуудлаар УОК хуралдаж байна

 Улсын онцгой комисс /УОК/-ын хуралдаан 17.30 цагт Төрийн ордны А танхимд эхлэж байна. Хуралдаанаар цагаан сарын баярын үеэр Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэх эсэх асуудлыг хэлэлцэн санал дүгнэлт гаргаж Засгийн газарт хүргүүлэх юм. 


УОК-ын өчигдрийн хуралдаанаар, COVID-19 нөхцөл байдал, түүнд авах арга хэмжээний талаар болон хөл хорио тогтоох эсэх асуудлаар хэлэлцсэн ч нэгдмэл байр сууринд хүрээгүй тул тодорхой шийдвэр гараагүй байна.


Эрдэмтдийн зөвлөлөөс энэ сарын 6-21-нд хөл хорио тогтоосноор цагаан сарын баяраар халдвар тархах эрсдэлийг 90 хувь бууруулна хэмээн УОК-т саналаа хүргүүлээд байгаа юм. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ