Нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-н буюу Битүүний өдрөөс эхлэн хоёрдугаар сарын 23-ны хугацаанд хатуу хөл хорио тогтоохоор боллоо

УОК өнөөдөр хуралдаж, Цагаан сарын баяраар тогтоох хөл хорио болон коронавирусийн халдвараас хамгаалах ажлыг хэрхэн зохион байгуулах талаар хэлэлцэж байна.

Шадар сайд болон гишүүд нийслэлд 2021 оны хоёрдугаар сарын 11-нээс хоёрдугаар сарын 23-ны хугацаанд хатуу хөл хорио тогтоох шийдвэр гаргажээ.

Улсын онцгой  комисс өнөөдөр хуралдаж нийслэлд бүх нийтийн бэлэн байдлын зэрэг тогтоох, эсэх асуудлыг хэлэлцлээ.

Хөл хорио тогтоосон хугацаанд ажиллах шаардлагатай байгууллагын ажилтнууд QR кодоор замын хөдлөгөөнд оролцох юм.

Шадар сайд С.Амарсайхан 

"УОК-ын ээлжит хуралдаан болж, цаг үеийн нөхцөл байдалтай холбогдуулан зарим арга хэмжээг авч хэрэгжүүлэх шийдвэр гаргалаа. Цагаан сарын өдрүүдээр бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлэн авч хэрэгжүүлэх арга хэмжээний төлөвлөгөөг боловсрууллаа. Баярын өдрүүд, амралтын өдрүүдийг тохиолдуулан халдварын голомтуудыг хумих, цаашдаа эдийн засгаа хэвийн явуулах, зах зээлээ сэргээх эрүүл мэндийн аюулгүй байдлаа хангах томоохон зорилт тавин ажиллаж байна" гэв. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ