Сөүл-УБ чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 166 иргэн эх орондоо ирлээ

Улсын Онцгой комиссын шийдвэрийн дагуу энэ сард БНСУ руу хоёр удаагийн тусгай үүргийн нислэг үйлдэхээр төлөвлөсөн. Үүний нэг Сөүл-Улаанбаатар чиглэлийн тусгай үүргийн онгоцоор 166 иргэнээ эх орондоо ирлээ.ОМ-7302 дугаартай онгоц "Буянт-Ухаа" Олон улсын нисэх буудалд өчигдөр 20:07 минутад газарджээ. Энэ удаад бага насны хүүхэдтэй гэр бүл 18, 15 жирэмсэн эмэгтэй асран хамгаалагчийн хамт, 3 өндөр настан, 8 эрүүл мэндийн шалтгаантай хүн, болон бусад шалтгаантай 122 иргэн иржээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ