ЭМЯ:31 хүнээс коронавирус илэрч, хоёр шинэ голомт үүслээ

ХӨСҮТ-ийн Тандалт судалгааны албаны дарга А.Амбасэлмаа: "Өнгөрсөн 24 цагийн хугацаанд нийт 16960 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 31 хүний шинжилгээнээс халдвар илэрлээ. Батлагдсан тохиолдлын ойрын хавьтал байна. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдлээ. Улаанбаатар хотод халдварын шинэ хоёр голомт нэмж бүртгэгдлээ. Тухайлбал, "Монгол шир" ХК-тай холбоотой шинжэ голомт үүслээ. Тухайн компанийн 72 хүнд шинжилгэ хийхэд 18 хүнээс халдвар илэрлээ. Нийслэлийн "Амгалан" амаржих газарт өнөөдөр өглөө хоёр хүнээс халдвар илэрлээ. Нэг нь амаржих газрын ажилтан байна" гэв.
Түүнчлэн "Өнгөрсөн хоногт зургаан хүн эдгэрч, ХӨСҮТ-өөс гарлаа. Нийт 479 хүн эмчлэгдэж байна. Тэднээс нэг хүний биеийн байдал маш хүнд байна" гэж ярилаа.
- "Монгол шир" компанитай холбоотой голомт үүссэн. Тус компанийн нэг ажилтны онош хоёрдугаар сарын 1-ний шөнө батлагдаж, ХӨСҮТ-д ирсэн. Ингээд тухайн компаний 72 ажилтныг шинжилгээнд хамруулахад 18 тохиолдолд халдвар илэрсэн.
- Нийслэлийн "Амгалан" амаржих газарт халдварын 2 тохиолдол өглөө үүрээр батлагдлаа. НЭМҮТ-өөс эгзэгтэй цэгийн шилжилгээг 234 хүнд хийхэд 2 хүнээс халдвар илэрсэн. Нэг нь амаржих газрын ажилтан бол нөгөө нь төрөх эмнэлгээр үйлчлүүлж буй эмэгтэй байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ