Жүдочид медалийнхаа тоогоор гуравдугаарт жагслаа

Жүдо бөхийн Азийн аварга шалгаруулах тэмцээний хувийн барилдаанууд болж өндөрлөлөө. Тайландын нийслэл Бангкок хотноо болж байгаа тивийн аваргад эрэгтэй, эмэгтэй долоон жинд 28 орны 220 бөх зодоглосноос хувийн барилдааны төрөлд манай жүдочид 10 медаль хүртлээ. Эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд өрсөлдсөн ОУХМ Д.Төмөрхүлэг эхний тойрогтоо хийлж, хоёрдугаар тойрогт Ираны Эхсан Бахрамиан Хаяатыг, зооны аваргын төлөө Хонконгийн Ю Люн Чуйг цэвэр ялжээ. Улмаар алтан медалийн төлөөх барилдаанд Японы бөхийг ялж, тивийн аварга боллоо. Түүнчлэн 73 кг-д зодоглосон Лондоны олимпийн хүрэл медальт ОУХМ С.Ням-Очирын хувьд эхний тойрогтоо хийлж, дараа нь Макаогийн бөх Акуйно Да Сильва, Японы Ясухиро Авано, Ираны бөх Саэйд Моллаей нарыг дараалан ялж, аваргын төлөө БНАСАУ-ын бөх Кук Хион Хонгд ялагдсанаар мөнгөн медаль хүртэв. Харин эмэгтэйчүүдийн -52 кг-д Б.Бат- Эрдэнэ мөнгөн медаль зүүсэн бол ОУХМ М.Уранцэцэг /-42 кг/, Д.Сумъяа /-57 кг/, Ц.Цэрэннадмид /63 кг/, Б.Мөнхтуяа /-78 кг/ нар хүрэл медалийн эзэд боллоо. Ийнхүү хувийн барилдаанаар манай орон 28 улсаас медалийнхаа тоогоор гуравдугаарт жагссан байна. Тэмцээн багийн барилдаанаар үргэлжилнэ. Багийн барилдаанд эхний таван байрт багтсан тамирчид дэлхийн аваргад өрсөлдөх эрхээ авах юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

“Ачит-Ихт” ХХК Мэдэгдэл
Уржигдар 11 цаг 28 мин