“Чингис хаан” музей, Үндэсний номын сангийн барилгыг энэ онд ашиглалтад оруулна

Соёл, урлагийн салбар томоохон бүтээн байгуулалт өрнөж байна. Тухайлбал, “Чингис хаан” хаад язгууртны музей, Үндэсний номын сангийн барилга, Байгалийн түүхийн музей, Үндэсний археологи, угсаатны музей, лабораторийн барилгын ажлыг эхлүүлээд байгаа юм. Мөн Үндэсний их театр, Хүүхэлдэйн театр, Хүүхдийн номын сангийн барилгын ажлыг энэ ондоо эхлүүлэхээр төлөвлөж байгааг Соёлын сайд Ч.Номин хэллээ. Эдгээр бүтээн байгуулалтуудаас “Чингис хаан” хаад язгууртны музей, Үндэсний номын сангийн барилгыг энэ онд ашиглалтад оруулахаар төлөвлөжээ.
Соёлын сайд Ч.Номин Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай уулзаж соёлын салбарын бүтээн байгуулалтын ажлын явц болон барилгын чанарт онцгой анхаарал хандуулж, хамтран ажиллах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулахаар болсон байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ