Улаанбаатар хотод 48 тохиолдол шинээр бүртгэгдлээ

ХӨСҮТ-ийн Хавдварт өвчин судлалын тандалт судалгааны албаны дарга Ж.Байгалмаа: Өнгөрсөн 24 цагийн хугацаанд вирус судлалын лаборториудад 13.108 шинжилгээ хийгдэж, 48 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 3000 боллоо.

"Сүүлийн 24 цагт нийт 13108 хүнд шинжилгээ хийлээ. Үүнээс 48 хүний шинжилгээнээс халдвар илэрсэн. Бүгд Улаанбаатар хотод бүртгэгдсэн. Хөдөө, орон нутагт халдвар бүртгэгдээгүй. Өнгөрсөн хоногт 31 хүн эдгэрч, эмнэлгээс гарлаа. Шинээр бүртгэгдсэн 48 тохиолдлын 43 нь хяналтад авсан халдварын ойрын хавьтлаас илэрсэн. Хоёр нь "Нэг хаалга, нэг шинжилгээ"-ээр халдвар авсан нь батлагдсан хүний ойрын хавьтал байна. Гурван хүний халдварын эх уурхайг тодорхойлох үйл ажиллагаа явагдаж байна" гэлээ.  

СЭТГЭГДЭЛ БИЧИХ