Сэрэмжлүүлэг:18 хоног архи уусны улмаас амь насаа алджээ

Өнгөрсөн шөнө архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэснээс үүдэж, таван хүн амь насаа алджээ. Тухайлбал, өчигдөр буюу гуравдугаар сарын 2-ны өдөр нийслэлийн Налайх дүүрэгт архи согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн иргэн нас барсан байна. Талийгаач нь Дорнод аймгийн харьяат 42 настай эрэгтэй бөгөөд тэрээр сүүлийн 18 хоног тасралтгүй архи хэрэглэсэн байжээ. Улмаар архины гүн хордлогод орсны улмаас амь насаа алдсан гэх урьдчилсан дүгнэлтийг албаныхан гаргасан байна. Дээрх хэргийг Налайх дүүргийн цагдаагийн газарт шалгаж байна.
Мөн өдөр Дорноговь аймгийн Замын-Үүд суманд 38 настай эрэгтэй нас барсан байжээ. Шалгалтын явцад талийгаач нь тав хоног архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан нь тогтоогдсон гэх ба мөн архины хордлогод орсны улмаас амь насаа алдсан гэж дүгнэсэн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ