Кобигүй Лэйкерс ялагдал хүлээлээ

Сан-Антонио Спэрс плэйоффын эхний шатанд Лос-Анжелос Лэйкерстэй таараад буй. Энэ цуврал бүсийнхээ хамгийн их сонирхол татсан, таамаглал дагуулсан цувралаар яах аргагүй тодроод байгаа.

Тэгвэл энэ цувралын эхний тоглолтыг Сан-Антонио Спэрс талбай дээрээ хийж итгэлтэйгээр давамгайлан эхний хожлоо аваад байна.

Тоглолтын онооны харьцаа 91:79-өөр өндөрлөсөн бөгөөд талбайн эздээс хуучны их гурвал буюу Ману Жинобили, Тони Паркер нар 18 оноо, Тим Данкан 17 оноо авч жигд сайн тоглолт үзүүлсэн юм.

Харин лидерээ алдсан Лэйкерсийнхэн Спэрсийн эсрэг төвд нэлээд идэвхтэй эсэргүүцэж байсан ба Дуайт Ховард 20, По Газол 16 оноо тус тус авчээ.

Мөн энэ тоглолтын гол сюрприз нь Стив Нэшийн эргэн ирэлт байлаа. Тэрээр 16 оноо энэ тоглолтод зулгаасан. Гэсэн хэдий ч Кобигүй Лэйкерс эртний хүчтэй өрсөлдөгчөө талбай дээр нь ялж чадсангүй.

Н.Умард

СЭТГЭГДЭЛ БИЧИХ