Дорнод руу хулгайн замаар нэвтрэхийг завдсан иргэдийг албадан саатууллаа

Дорнод аймаг руу хулгайн замаар нэвтрэхийг завдсан иргэдэд 10 хоногийн албадан саатуулах арга хэмжээ авлаа.
2021 оны гуравдугаар дугаар сарын 13-ны өдөр Эрдэнэт хотын харьяат иргэн “Д” ПГУ шинжилгээ өгөөгүй, Улаанбаатар хотын харьяат “О” нар Хөлөнбуйрын постод ирснийг, тус постын алба хаагчид нэвтрүүлэхгүй буцаажээ. Гэтэл Сүхбаатар аймаг руу салдаг замаар буюу баталгаат бус хулгайн замаар 21 дүгээр талбайн Зам анги руу явах гэж байсныг Цагдаагийн газрын алба хаагчид барьж, аймгийн Халдвартын тасагт албадан тусгаарлан, тус зөрчлийг шүүхэд шилжүүлсэн байна.
Шүүхээр зөрчлийн тухай хуулийн 5.13.а -д заасны дагуу 10 хоногийн баривчилгаа оногдууллаа. Иймээс Дорнод аймаг руу баталгаат бус зам буюу хулгайн замаар нэвтрэх боломжгүй гэдгийг сануулъя!
СЭТГЭГДЭЛ БИЧИХ