Дорноговь аймагт Ковид19-ийн тохиолдол бүртгэгдэж, хатуу хөл хорио тогтоожээ

Дорноговь аймагт коронавируст халдварын 11 тохиолдол шинээр бүртгэгдсэнтэй холбогдуулан аймгийн Онцгой комиссоос дөрөвдүгээр сарын 01-ний 20.00 цагаас дөрөвдүгээр сарын 05-ны 06.00 цаг хүртэл Сайншанд суманд хатуу хөл хорио тогтоохоор шийдвэрлэжээ.

Энэ хугацаанд худалдаа, хүнсний үйлдвэрлэл, түлээ нүүрс, шатахуун, эмийн үйлчилгээнээс бусад бүх үйл ажиллагааг бүрэн зогсоох аж.

Учир нь Улаанбаатараас Дорноговьд ирээд гэрийн тусгаарлалт байсан хүнээс халдварын тохиолдолд илэрсэн юм.  Батлагдсан тохиолдлын  ойрын  болон дам хавьтлын  хүмүүсийн 90 гаруй хувийг үзлэг шинжилгээнд хамруулсан байна. 

 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ