Эмнэлгийн хүний нөөцийн чадамж сулрах хандлагатай байна

“COVID-19” халдварын тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Халдварын тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн хүний нөөцийн чадамж сулрах хандлагатай байгааг ЭМЯ-ны Эмнэлгийн тусламжийн бодлогын хэрэгжилтийг зрхицуулах газрын дарга Б.Буянтогтох мэдээлэв.
Тэрбээр, “ЭМЯ-наас эмнэлгийн ор, хүний нөөц, тоног төхөөрөмж, эм тарианы нөөцийн зохицуулалт хийж байна. Хүнд болон хүндэвтэр хүний тоо 3 дугаар сарын 1-нд 70 байсан бол одоо нийлээд 237 болсон. Хүнд өвчтөнтэй ажиллах эмнэлгийн ажилчид хөнгөн хүнтэй ажиллахаас 2-3 дахин их хүч, нөөцөөр тусламж үйлчилгээг үзүүлдэг. Тохиолдлын тоо нэмэгдэхэд эмэлгийн ор гэхээсээ илүү хүний нөөцийн чадамж шаардлагатай болно. Тухайлбал, эрчим эмчилгээний тасагт 6 оронд 7-9 хүн ажилладаг. Гэтэл энгийн эмчилгээний 30-40 оронд 5-6 баг ажиллах бололцоотой байдаг. Гэтэл халдварын тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр эмнэлгийн хүний нөөцийн чадамж сулрах хандлагатай байна. Тиймээс иргэд онцын шаардлагагай бол гэрээс гарахгүй байх, бидний өдөр тутам хэлдэг энгийн дэглэмийг баримтлахыг дахин сануулж байна” гэв.
Мөн тэрбээр халдварын тохиолдлын тоо нэмэгдэхийн хэрээр иргэд, аж ахуйн нэгжт хамтран ажиллах шаардлагатайг тодотгосон юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ