Сэлэнгэд тусгаарлалт, ажиглалтад хамрагдаагүй байсан иргэнээс сэжигтэй тохиолдол илэрчээ

Мөн Түшиг суманд зорчсон Сүхбаатар сумын иргэн тус сумаас ирсэн даруйдаа аймгийн Нэгдсэн эмнэлэгт хэвтэн эмчлүүлээд гарсан байна. Иймээс Сүхбаатар суманд орох, гарах хөдөлгөөнд хяналт тавих зорилгоор 4-р сарын 1-ний өдрөөс эхлэн Сүхбаатар-Алтанбулаг постыг “Шаамар-6 пост руу шилжүүлэн ажиллуулж эхэлжээ. Тус постод аймгийн ОБГ, Хилийн цэргийн 0101, 0243-р анги, Цагдаагийн газрын алба хаагчид болон МСҮТ-ийн багш, ажилчдаас бүрдсэн баг ажиллаж байна.
Мөн “Сүхбаатар хөгжил тохижилт” ОНӨААТҮГ-аас тус сум руу нэвтрэн орох боломжтой хулгайн замуудыг хаагаад байгаа аж. Түүнчлэн Сүхбаатар сумаас орох, гарах хөдөлгөөний зөвшөөрлийг ажлын өдрүүдэд харьяа багийн Засаг дарга нар олгож байгаа бөгөөд амралтын өдрүүдэд 09.00-20.00 цагийн хооронд Сүхбаатар сумын шуурхай штабын хариуцлагатай жижүүр олгож байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ