Увс аймгийн хилийн цэргийн ангийн 60 гаруй адууг хулгайлсан хэрэг өнгөрсөн шөнө гарчээ

 Увс аймгийн Сагил сумын нутагт байрлах ХХЕГ-ын харьяа Хилийн цэргийн дугаар ангийн эзэмшлийн 63 адууг Үүрэг нуур орчмын хилийн бүсээс хоёр хүн шөнөөр хулгайлан тууж явсан тул дуудлагыг цагдаагийн байгууллагад өгсөн байна.  Нутгийн иргэдийн хэлснээр, дээрх адууг Монгол Улсын хилийн тэмдэгтийн зүг хөөж явсан аж.  Уг хэргийг Увс аймаг дахь цагдаагийн хэлтэс шалгаж эхэлсэн бөгөөд дээрх адуу, малын хулгайчдыг Хилийн цэргийн дугаар ангийн 100 гаруй алба хаагч болон ОХУ-ын Тува улсын хилийн цэргийн алба хаагчид эрэн хайж эхэлсэн байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ