Д.Сумъяабазар: Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хууль нь Улаанбаатарын нийгэм, эдийн засагт томоохон дэвшил авчирна

Нийслэлийн Засаг даргын захирамжаар байгуулагдсан Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг боловсруулах Ажлын хэсгийн хуралдаан өнөөдөр боллоо. Тус хуралдаанд Нийслэлийн ИТХ-ын Тэргүүлэгч, Ажлын хэсгийн ахлагч Р.Дагва хуулийн төслийн талаар танилцуулга хийсэн юм.
Монгол Улсын Үндсэн хууль болон Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийг шинэчлэн баталсан нь Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуульд өөрчлөлт оруулах үндэслэл болсон байна.
Уг хуулийн төсөл долоон бүлэг, 46 зүйлтэй. Төсөлд хуулийн үйлчлэх хүрээ, нийслэлийн зохион байгуулалтын үндэслэл, хотыг хөгжүүлэх бодлого, хотын онцлогтой холбоотой харилцааг өргөтгөж, эдэлбэр газар, бүсчлэлтэй холбоотой харилцааг нарийвчлан тусгажээ. Мөн нийслэл хотын тусгай болон нийтлэг чиг үүргийг хэрэгжүүлэхдээ эдийн засаг, нийгмийн асуудлаа бие даан шийдвэрлэх бодит чадвартай байх үндсийг тусгасан байна.
No photo description available.


May be an image of 1 person, standing and suit

СЭТГЭГДЭЛ БИЧИХ