ЭМЯ: 1306 тохиолдол бүртгэгдэж, 5 хүн нас баржээ

Эрүүл мэндийн яамнаас өнөөдрийн /2021.05.01/ 11:00 цагийн ээлжит мэдээллээ өглөө.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 1306 хүний шинжилгээнээс халдвар илэрчээ. Шинээр бүртгэгдсэн 1306 тохиолдлын 1187 нь Улаанбаатар хотод, 116 нь хөдөө, орон нутагт бүртгэгджээ.
,
- Ховд 3,
- Дархан 7,
- Эрдэнэт 24,
- Сэлэнгэ 12,
- Төв ,
- Завхан 9,
- Өвөрхангай 19,
- Дорнод 8,
- Говь-Алтай 6,
- Архангай 3,
Ингэснээр дотоодын халдвар 36657
Эмнэлгээс шалтгаалах халдвар 94,
Зөөвөрлөгдсөн тохиолдол 486,
Улаанбаатарын халдвар 32549
Аймаг, орон нутгийн халдвар 4108 болж байна.
Сүүлийн 24 цагт 1039 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 20681 боллоо.
Өнгөрсөн 24 цагийн хугацаанд халдвар авсан таван хүн нас барж, нийт нас баралт 115 боллоо.
Эмнэлэгт 4825 хүн хэвтэн эмчлүүлж байгаагийн 2556 нь хөнгөн хэлбэрийн бол хүндэвтэр хэлбэрээр өвчилсөн 1587 хүн байна. Ковидын маш хүнд хэлбэрээр 116 хүн өвчилжээ.
Дэлхий дахинд өнгөрсөн 24 цагийн хугацаанд 886605 хүн эдгэрчээ.
Иргэд та бүхэн вакцины нэгдүгээр тундаа хамрагдаагүй бол өөрийн гэртэй ойр байрлах дархлаажуулалтын цэгт яг одоо очиж, вакциндаа хамрагдахыг ЭМЯ-наас уриаллаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ