М.Тулгатын АН-аас С.Эрдэнэ, О.Цогтгэрэлийн АН-аас Н.Алтанхуяг ялалт байгуулжээ

О.Цогтгэрэл даргатай АН-ын дотоод сонгуульд УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг, С.Ганбаатар, Д.Ганбат, Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нар нэр дэвшихээ илэрхийлж, Дотоод сонгуулийн хороонд бүртгүүлээд байсан. Тэгвэл дөрвөн нэр дэвшигчийн нэг нь буюу Хууль зүйн сайд асан Х.Тэмүүжин нэрээ татаж байгаагаа мэдэгдээд байв.
Харин нөгөө талд нь явагдсан М.Тулгатын талын АН-ын дотоод сунгаа цахимаар явагдаж АН-ын дарга асан С.Эрдэнэ ялалт байгуулжээ.
М.Тулгат даргатай АН-аас УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл, Р.Амаржаргал, Л.Гүндалай, С.Эрдэнэ нар нэр дэвшихээ зарлаад байсан. Тэгвэл тус намын дотоод сонгуульд С.Эрдэнэ 1,953.05 оноогоор тэргүүлэн Ерөнхийлөгчид нэр дэвшигчээр тодорсон байна. Бусад нэр дэвшигчийн хувьд, Р.Амаржаргал 1,826.03 Ц.Оюунгэрэл 1,719.03 Л.Гүндалай 1,463.92 Д.Ганбат 637.28 оноо авчээ.
Нэр дэвшихээ илэрхийлсэн горилогчдыг тус бүрийн дотоод сонгуулиар тодруулж, нэр дэвшигчийн материалыг СЕХ-нд хүргүүлэх юм.
Харин СЕХ хоёр АН-аас нэр дэвшигчдийн чухам хэнийг нь бүртгэхээ шийднэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ