20 мянган тун Спутник V вакцин хүлээн авчээ

ОХУ-ын үйлдвэрлэж байгаа Спутник V вакцины эхний ээлжийн 20 мянган тун вакциныг өнөөдөр хүлээн авлаа. Хувийн хэвшлийн зүгээс мөн 20 мянган тунг татан аваад байгаа аж. Спутник вакциныг тээвэрлэн ирж буй онгоц 19:00 цагийн орчимд Буянт-Ухаа олон улсын нисэх суудалд газардсан байна. Монгол Улсын Засгийн газар ОХУ-аас коронавирусийн эсрэг нэг сая тун Спутник V вакцин худалдан авахаар гэрээ байгуулаад байгаа юм.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ