"Зөв хүн-электорат" эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд Д.Энхбат нэр дэвшихээр сонгогдлоо

   "Зөв ХҮН электорат" эвслээс таван хүнд Ерөнхийлөгчийн сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлтийг албан ёсоор тавьсан. Д.Энхбат, эдийн засагч Д.Жаргалсайхан, Баабар буюу Б.Батбаяр, "Улаанбаатар Сонгдо" эмнэлгийн ерөнхий захирал Б.Болдсайхан нарт нэрээ дэвшүүлэх хүсэлт тавиад байсан билээ.  Тэгвэл тус эвслээс Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчийг тодруулсан талаар мэдээлэл хийлээ.  

  Энэ үеэр ХҮН-ын дарга Т.Доржханд:     

 -Бид Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагатай хандаж, Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ захиалж, нэр хүндтэй хүмүүсээс сонголоо. Сонголт хүнд байлаа. Ингээд "Зөв хүн-электорат" эвслийн хуралдаанаас Д.Энхбатыг 2021 оны Ерөнхийлөгчийн ээлжит сонгуульд нэр дэвшүүлж байна гэлээ.  "Датакомын" Энхбат, "Форумын" Энхбат нэрээрээ олон нийтэд танигдсан. Анх интернэтийг монголчуудад танилцуулж байсан нийгмийн зүтгэлтэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ