Шинээр 911 хүнээс коронавирусийн халдвар илэрч 2 хүн нас барлаа

Өнгөрсөн 24 цагийн хугацаанд 10,000 гаруй хүний сорьцод шинжилгээ хийхэд 911 хүнээс коронавирусийн халдвар илэрлээ.
Ингэснээр Монгол Улсын хэмжээнд бүртгэгдсэн нийт халдварын тохоилдол 39,381 боллоо.
Мөн хугацаанд 1,225 хүн эдгэрсэн бол хоёр хүн нас барсан харамсалтай мэдээ байна.
Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 22,932 хүн коронавирусийн халдвараар өвчлөөд эдгэрсэн бол уг өвчний хүндрэлээр 119 хүн эндээд байна.
Халдвар шинээр илэрсэн байдлыг аймгуудаар авч үзвэл:
- Улаанбаатар – 823
- Дорнод аймагт – хоёр
- Булган аймагт- дөрөв
- Дархан-Уул аймагт – 10
- Дундговь аймагт – нэг
- Завхан аймагт – гурав
- Орхон аймагт – 12
- Өвөрхангай аймагт – найм
- Сэлэнгэ аймагт – 12
- Төв аймагт – 14
- Увс аймагт – хоёр
- Говь-Алтай аймагт 15
- Хэнтий аймагт таван тохиолдол шинээр тус бүр бүртгэгдээд байна.
Одоогоор 4956 хүн эмнэлэгт хэвтэж байна. Эдгээр хүмүүсийн 2824 нь хөнгөн, 1525 нь хүндэвтэр, 488 хүнд, 119 нь маш хүнд байна. Улаанбаатар хотын 39 эмнэлэг болон 21 аймгийн төвийн эмнэлгүүд эмчилгээ хийж байна. Мөн 3554 тохиолдол дээр тандалт судалгаа хийж байна.
Улсын хэмжээнд вакцинжуулалтын нэгдүгээр тундаа хамрагдсан 947529 хүн байгаа бол хоёр тундаа хамрагдсан 451063 хүн байна. Өсвөр насны хүүхдүүдийг вакцинжуулах судалгаа одоогоор дэлхий дахинд хийгдэж байгаа. Тиймээс бид 18-аас дээш насны иргэдээ вакцинжуулж байгаа.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ