Халдвар илэрсэн шүүхийн ажилтнуудыг гэрт нь тусгаарлалаа

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх үйл ажиллагаагаа түр хугацаагаар зогсоолоо.
Тодруулбал, тус шүүхэд коронавирусний халдвар илэрсэнтэй холбоотойгоор шүүгч нар , шүүхийн ажилтнууд гэрийн тусгаарлалтад орсон учраас тавдугаар сарын 7-ны өдөр хүртэл шүүхийн байранд хөдөлгөөн нэвтрүүлэхгүй болсон байна. Түүнчлэн дээрх хугацаанд товлогдсон шүүх хурлууд хойшилж байгаа ба албан бичгийг цахимаар хүлээн авахаар болжээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ