Монгол Улсын НЭГ САЯ ДАХЬ ИРГЭН дархлаажуулалтын эхний тунд хамрагджээ

Дархлаажуулалтын эхний тунд Монгол Улсын нэг сая иргэн хамрагдлаа. Ингэснээр зорилтот бүлэг буюу насанд хүрэгчдийн 50  вакцины I тунд хамрагдсан гэж Засгийн газраас мэдээллээ.

2021 оны 05 дугаар сарын 03-ны өдрийн 15:00 цагийн байдлаар, нийслэлийн хэмжээнд 39.352 иргэнийг коронавируст “Ковид-19” халдварын эсрэг дархлаажуулалтад хамруулаад байна.

Үүнээс 1-р тунд 22.719,  2-р тунд 16.633 иргэнийг дархлаажуулалтад хамруулжээ.

Өнөөдөр дархлаажуулалтын суурин 111 цэг, явуулын /автобус/ 24 цэгт 319 багийн 2406 эмч, эмнэлгийн мэргэжилтэн ажиллаж  байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ