Вакцинд хамрагдаагүй 25-44 насныхан халдвар авах нь их байна


Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар болон холбогдох албаны хүмүүс Баянзүрх дүүрэг дэх дархлаажуулалтын цэгт ажиллалаа.
Энэ үеэр Эрүүл мэндийн сайд С.Энхболд “25-44 насныхан коронавирусийн халдварт их өртөж байна. Мөн 0-17 насны хүүхэд халдвар авах нь нэмэгдэж байгаа. 25-44 насны 130 мянган хүн вакциндаа хамрагдаагүй” хэмээв. Өөрөөр хэлбэл, вакцинд хамрагдаагүй иргэд халдвар авах нь их байгаа юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ