Ирэх баасан гарагаас энэ зуны халуун өдрүүд эхэлнэ

Ирэх баасан гарагаас нийт нутгаар дулаарах төлөвтэй байна. Төвийн нутгаар пүрэв гаригт +16+18 хэм, баасан гаригт +18+20 гэх мэтээр аажим дулаарч бямба, ням гаригт халуун өдрүүд болох төлөвтэй байна.
Эдгээр өдрүүдэд говийн бүс нутгаар өдөртөө +30+32 хэм, Өмнөговь, Дорноговийн нутгаар зарим өдрүүдэд +34+36 хэмд хүрч халах төлөвтэй байна. Ирэх даваа, мягмар гаригт бороо орж цаг агаар бага зэрэг сэрүүсэх боловч лхагва гарагт эргэн дулаарахаар байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ