УОК:Дахин хөл хорио тогтоохгүй


УОК-оос цаг үеийн нөхцөл байдалтай холбоотойгоор мэдээлэл хийлээ.
 Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газрын дарга Ц.Ганзориг, 
“Ерөнхий сайд вакцинжуулалтын үр дүн цаашид халдварыг бууруулах чиглэлээр авч хэрэгжүүлэх ажилтай холбоотой үүрэг даалгавар өгсөнтэй холбоотойгоор УОК хуралдлаа.  Давтан тунгаа аваад 14 хоногоос дээш болсон хүн буюу хоёр сая иргэний 30 орчим хувийн бүрэн дархлаажих хугацаа болж байна. Бид вакцинжуулалтын энэ үед халдвар хамгааллын дэглэмээ барих хэрэгтэй байна. Халдвар авах нас залуужиж байна. Учир нь 18-34 насныхан вакцинд хамрагдах идэвх сул байгаа юм. 
 Тархвар судлалын болон МУИС-ийн математик тооцооллын багш нарын хийсэн тооцооллоор зургаадугаар сарын 15-наас вакцины үр дүн гарч халдвараар нас барах, хүндрэх, өвдөх тохиолдол багасаж эхлэх хүлээлт байгаа. Зургаадугаар сарын 10 гэхэд Улаанбаатар хотод зорилтот бүлгийн 953 мянган хүн давтан тундаа хамрагдаж дуусна. Орон нутагт зургаадугаар сарын 15-н гэхэд хамрагдаж дуусах учиртай.Вакцинд хамрагдаагүй, хамрагдах боломжгүй 0-17 насны 1.1 сая хүүхэд, 76 мянга орчим жирэмсэн эх, вакцины эсрэг заалттай хүмүүс байгаа" гэв.  
- Ерөнхий сайд өнөөдөр хэсэгчлэн хөл хорио тогтоох талаар ярьсан. Энэ талаар мэдээлэл өгөөч?  

УОК-ын нарийн бичгийн дарга Т.Баярхүү: Хөл хорио тогтоохдоо гурван түвшинд ангилсан. Ямар түвшинд ямар зохион байгууллага ажиллах вэ гэдэг нь тодорхой байгаа. Эрүүл мэндийн яам, УОК-оос хөл хорио тогтоох санал гаргаагүй. Орон нутаг руу зорчих хөдөлгөөний нээсэн. Харин тухайн орон нутаг өөрөө хөл хорио тогтоосон бол хэсэгчилсэн хорио болно.  Сонгуультай холбоотой халдварын тоо нэмэгдэж байна. Баян-Өлгий аймаг ногоон бүс болох гэж байгаа сонгуулийн үеэр халдвар дэгдлээ гээд байгаа. Энэ үнэн үү?  Бид тавдугаар сарын 8-наас үйл ажиллагааг шат дараатай нээсэн. Нийт 89 төрлийн үйл ажиллагаанаас 80 төрлийг нь нээсэн байна. Сонгууль хуульд заасан хугацаандаа явах ёстой. Аж ахуйн нэгж байгууллагууд 41 дүгээр журмын дагуу ажиллана.  Зургадугаар сарын 1-нээс хил нээнэ гэсэн. Гаднын иргэд манайд ямар журмаар ирэх вэ?  Хил нээхтэй холбоотой 10 улс хилээ нээнэ гэсэн. Манай хоёр хөрш болон БНСУ зэрэгтэй дипломат түвшинд ярьж байна. Манайх иргэдээ татан авахдаа давтан тунд хамрагдсан эсэхийг харгалзахгүй. Давтан тунд хамрагдаад 14 хоносон бол гэрийн ажиглалтад шилжинэ. Гаднын иргэд давтан тунгаа хийгээгүй, мутацтай бүс нутгаас ирж байгаа бол тусгаарлах байранд орно. Харин давтан тунгаа хийлгэсэн бол долоо хоног тусгаарлагдана.

  Эрүүл мэндийн сайд С.Энхболд:  -Мэргэжлийн байгууллагын эрдэмтэн судлаачдын дүгнэж байгаагаар вакцинжуулалтын үр дүн зургадугаар сарын 15-нд гарна. Бид вакцинжуулалтыг зургадугаар сарын 1-нд дуусгана гэж төлөвлөж байсан ч файзер болон бусад вакцины татан авалттай холбоотой эрсдэлт бүлгийн хүмүүсийн вакцинжуулалт хожуу эхэлсэн. Эрдэмтдийн тооцооллоор зургадугаар сарын 15-наас өдөрт бүртгэгдэх халдварын тохиолдол буурна гэх дүгнэлт гаргасан. Хэдийгээр вакцинжуулалт үргэлжилж байгаа ч халдварын тохиолдол нэмэгдэж байгаа нь тандалтын шинжилгээ нэмэгдэж байгаатай холбоотой. Ялангуяа, гэр бүлийн хүрээний ойрын хавьтлын тандалтын шинжилгээний хариу эерэг гарах хувь нэмэгдсэн. 

 Сүүлийн үед өдөрт батлагдаж буй тохиолдлын 30 орчим хувь нь хүүхэд байна. Гэр бүлийн хүрээнд эцэг эх, хөршөөсөө хүүхэд халдварт өртөж, эерэг гарах хувь нэмэгдэж байна. Өдөрт бүртгэгдэх 900 гаруй тохиолдлын 30 орчим хувь нь 0-17 насны хүүхдүүд эзэлж байгаа юм.  Мөн 25-34 насны хүмүүс нийт батлагдсан тохиолдлын 40 орчим хувийг эзэлж байна. Нийт тохиолдлын 70-75 хувийг 0-17 болон 25-34 насныхан эзэлж байгаа нь гэр бүлийн хүрээнд залуу үе байгаа юм.  
Вакцинжуулалттай холбогдуулан өнөөдрийн байдлаар бизнесийн чиглэлийн 89 төрлийн үйл ажиллагаанаас 80 нь хэвийн ажиллаж байна. Одоогоор есөн салбарын үйл ажиллагааг хязгаарлалттай байна гэж УОК-оос мэдээлэв. Харин хөл хорио тогтоохгүй гэдгийг дахин онцоллоо

СЭТГЭГДЭЛ БИЧИХ