"Энхсаран"-д тусгаарлагдсан Д.Мөнхбатын шүүх хурал хойшиллоо

Прокурорын байгууллагаас Д.Мөнхбатад холбогдох хэрэгт ялын дүгнэлт үйлдэн Хан-Уул дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн. Уг хэргийн шүүх хурал өнөөдөр болох байсан ч зургаадугаар сарын 04-ний 16 цаг хүртэл хойшилжээ.  Эргэн сануулахад, БНСУ-аас эх орондоо 2020 оны аравдугаар сард ирж, “Энхсаран” сувилалд 22 хоног тусгаарлагдаж, 23 дахь хоног дээрээ халдвар илэрсэн талаараа иргэн Д.Мөнхбат мэдэгдэж байсан. Тэрбээр “Энхсаран сувиллаас халдвар авсан хүний олонхийг нь халуун усны газраас авсан гэж бодож байгаа. Харин би болон надтай хамт байсан хүн халуун усны газраар үйлчлүүлээгүй, өрөөндөө шүршүүртэй байсан. Бид сувиллын ажилчдаас халдвар авсан байх магадлал маш өндөр" гэдгийг өөрийн цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн юм.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ