Гадаадын иргэдэд цахимаар виз олгоно

Гадаадын иргэний эрх зүйн байдлын тухай хуулийн нэмэлт өөрчлөлт зургаадугаар сарын 1-ний өдрөөс хэрэгжиж эхэлсэн.

Хуульд тусгагдсаны дагуу Монгол Улсад аялал жуулчлалын зорилгоор зорчих хүсэлтэй гадаадын иргэнд цахимаар виз олгох үйлчилгээг үзүүлэх бөгөөд хилийн чанадаас цахим виз авах иргэдэд зориулсан https://evisa.mn/ системийг үйлчилгээнд нэвтрүүллээ.

Тиймээс гадаадын иргэнийг уригч иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд цаашид ЭНЭХҮҮ сайтаар хандаж, виз зөвшөөрлийн 11 төрлийн үйлчилгээг цахимаар авч болох юм.

Гадаадын иргэдэд цахимаар виз олгоно

СЭТГЭГДЭЛ БИЧИХ