Прокуророос Н.Түвшинбаярт яллах дүгнэлт үйлдэхээр хэргийг нь хянаж байна

Олимпын алт, мөнгө, ДАШТ-ий хүрэл медальт, Хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаяр дотны найз, улсын начин Э.Энхбатыг зодсон хэргийг цагдаагийн байгууллага шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ. Уг хэргийг одоо прокурор хянаж буй бөгөөд бусдын биед хүнд гэмтэл учруулсан хэргээр яллах дүгнэлт үйлдэхээр төлөвлөөд байгаа аж. Түүнийг цагдан хорьж байгаад энэ сарын 20-нд суллан, хилийн хориг тавьсан. Өдгөө Н.Энхбат начны бие хүнд, БНСУ-д эмчлүүлж буй. 11.1 дүгээр зүйл.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах 1.Хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулсан бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ