12-15 насны 43617 хүүхэд вакцин хийлгээд байна

Коронавирусийн эсрэг дархлаажуулалт улсын хэмжээнд үргэлжилж байгаа бөгөөд сүүлийн 24 цагт 19422 хүн вакцин хийлгэсэн байна. Долоодугаар сарын 1-ний 11.00 цагийн байдлаар улсын хэмжээнд:

  • I тунд- 2021411
  • II тунд- 1746187 хүн вакцин хийлгээд байна.

Энэ долоо хоногоос эхлэн 12-15 насныхныг вакцин хамруулж эхэлсэн бөгөөд улсын хэмжээнд энэ насны 205815 хүүхэд байна. Үүнээс 43617 буюу 21.2 хувь нь вакцин хийлгээд байна.

Харин 16-17 насны 84253 улсын хэмжээнд байгаагаас I тунгийн дархлаажуулалтад 39785 буюу 47.2 хувь нь хамрагджээ. 16-17 насныхан вакцины II тунд хамрагдах хугацаа болсон бөгөөд өнөөдрийн байдлаар /2021.07.01/  425 хүүхэд II тунд хамрагдаад байна. Улсын хэмжээнд 25-29 насныхан дархлаажуулалтад хамгийн идэвхгүй хандаж буй аж. Ийм насны 247151 хүн бүртгэлтэйгээс 75.7 хувь нь II тунд хамрагдаад байгаа бөгөөд энэ насныхан дархлаажуулалтад бүрэн хамрагдаж дууссан байх учиртай гэж ЭМЯ-наас мэдээлэв.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ