Mанай гурван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө

Өнөөдөр буюу наймдугаар сарын 1-нд манай улсын гурван тамирчин спортын гурван төрөлд өрсөлдөнө. Энэ өдөр чөлөөт бөхийн тэмцээнүүд эхэлж Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө өрсөлдөнө.

07:30. Буудлагын эрэгтэйчүүдийн 25 метрийн хурдан гар бууны нэгдүгээр дасгал эхэлж Э.Даваахүү цэц сорино.  Тус төрөлд нийт 27 тамирчин оролцож байгаа ба хамгийн өндөр оноотой зургаан тамирчин финалд шалгарна.

Хоёрдугаар дасгал наймдугаар сарны 2-нд болж тэр өдрөө медалийн эзэд тодорно. (UBS, SBN, VTV)

10:28. Чөлөөт бөхийн эмэгтэйчүүдийн -76 кг жинд О.Бурмаа зодоглоно. Тэрээр эхний шатанд Японы Хирое Минагаватай барилдана.

Ялсан нь шөвгийн наймд Канад болон Эстонийн бөхчүүдийн ялсантай барилдана. (C1, ETV, TV5)

16:48. Боксын эрэгтэйчүүдийн -57 кг жинд Э.Цэндбаатар хүрэл медалийн төлөө 2019 оны дэлхийн аваргын тавдугаар байрны шагналт Оросын 23 настай Альберт Батиргазиевтай тулалдана.

Тэдний ялсан нь Олимпын хошой хүрэл медальт, дэлхийн гурван удаагийн аварга Кубийн Лазаро Алварез болон дэлхийн аваргын хүрэл медальт Тайландын Чачай-Дека Батди нарын ялсантай тулалдана. (NTV, TV8, TM)

БУУДЛАГА:
Өглөө 07:30 цагт эрэгтэйчүүдийн 25 метрийн Олимпийн хурдан буудлагын урьдчилсан шат эхэлнэ. Нийт 27 тамирчин өрсөлдөх энэ дасгалд Э.Даваахүү оролцоно. Тэрээр 11:30 цагийн орчимд дасгалаа гүйцэтгэнэ.
БОКС
МУГТ Э.Цэндбаатар 16:48 цагт Оросын Алберт Батыргазиевтай медалийн төлөө тулалдана.
ЧӨЛӨӨТ БӨХ
Эхний өдөр МУГТ О.Бурмаа дэвжээнд гарна. Тэрээр эхлээд Японы туршлагатай бөх Хироэ Минагаватай барилдах хуваарьтай. Түүний өрсөлдөгч ДАШТ-ээс мөнгө, хүрэл, Азийн наадмаас мөнгө, Азийн аваргаас алт, мөнгө, хүрэл медальтай. Тэмцээн өглөөний 8.30 цагт жин үзэлтээр эхэлсэн бол барилдаан 10.00 цагт эхэлнэ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ