Шинээр 992 тохиолдол бүртгэгдэж, таван хүн нас баржээ

Коронавирусийн халдварын өнгөрсөн хоногийн нөхцөл байдлын талаар ЭМЯ-наас танилцууллаа.

Өнгөрсөн хоногт халдварын 992 тохиолдол батлагдсан бөгөөд үүнээс Улаанбаатарт 352, орон нутагт 640 нь батлагджээ. 

Уг өвчний улмаас 61-80 насны таван иргэн нас барсан байна.

Харин 2,058 иргэн эдгэрчээ.

Иргэдийг амны хаалтаа зүүх, хүн хоорондын зайг барих дэглэмээ сахихыг эрүүл мэндийн байгууллагаас зөвлөж байна.

 

Монгол Улсын хэмжээнд нийт батлагдсан тохиолдол 165,147 бүртгэгдэж, нас баралт 900-д хүрлээ.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ