Цаг агаарын сэрэмжлүүлэх мэдээ

 Аялагчид маш их болгоомжтой байх өдрүүд.  Непалийн өндөрлөгөөс эрчлэн хуйлрах том Фронт Архангай Завхан БУЛГАН Хөвсгөл аймгуудаар дайран гарах ба ус ихтэй бороо 2-3 хоног асгаран орно. Огцом сэрүүснэ. Лхагва гаригаас агаар тогтоно. 
Хөвсгөлийн, Хангайн нурууны гол усны төвшин огцом нэмэгдэнэ. Улаанбаатар. Урсан өнгөрөх фронтын нөлөөгөөр агаар хуйсганаж солигдмол үүлтэй болно. 
Агаар сэрүүсч +18+22С. Бороогүй ч ууландаа бага зэрэг дуу цахилгаантай бороо орно. 
Лхагва гаригт агаар тогтож  эргэн дулаарна.  
ХУЖИРТ. Энэхүү фронтын үзүүр хэсэг дайран гарах тул өнөө маргааш бороо асгана. Сэрүүсч +14+18С. Дуу Цахилгаантай бороо орно. 
Лхагва гаригаас агаар тогтож эргэж дулаарна. 
Өмнөговь-ДзД. Бороо орохгүй ч агаар сэрүүсч +24+27С. Лхагва гаригаас эргэн хална.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ