Цамбагарав уулын цас нурж, аялагчид саатжээ

Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Баянгол багийн “Шижигтын хавцал” гэдэг газарт зугаалж явсан иргэд автомашинтайгаа усанд боогдсон тухай дуудлага Онцгой байдлын албанд долдугаар сарын 29-ний өдрийн 12:27 ирсэн байна.
Дуудлагын дагуу тус аймгийн Онцгой байдлын газрын алба хаагчид Эрдэнэбүрэн сумын чиглэлд 115 км зам туулан 15:00 цагт очиход “Цамбагарав” уулын оройгоос цас нурж нуур руу орсны улмаас ус хальсан байжээ. Улмаар Улаанбаатар хотын харьяат 12 хүн, гурван автомашинаар зорчиж яваад усанд боогдсон байсныг 3 цаг ажиллаж аюулгүй газарт гаргасан гэж Онцгой байдлын Ерөнхий газраас мэдээллээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ