М.Анхцэцэг хэсгийнхээ дөрөвдүгээр байрт шалгарлаа

Манай улсын тамирчин М.Анхцэцэг түлхэлттэй өргөлтийн гурав дахь оролдлогоороо 147 кг өргөж, Доминиканы тамирчны 256 кг-ийг өргөсөн амжилтыг давах гэсэн боловч амжилтгүй болж, хэсгийнхээ дөрөвдүгээр байрт орлоо.
Алтан медалийг Хятадын тамирчин Ван Зоүюү 270 кг өргөсөн амжилтаараа хүртсэн бол мөнгөн медалийг Эквадорын тамирчин Тамара Салазар 263 кг өргөж, хүрэл медалийг Доминиканы тамирчин Крисмери Сантана 256 кг өргөж тус тус хүртлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ