Химийн олимпиадаас Монгол Улсын баг хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртлээ

Олон Улсын Химийн олимпиадаас Монгол Улсын баг 2 мөнгө, 1 хүрэл, 1 тусгай байрын шагнал хүртлээ
Олон Улсын хэмжээний 5 дахь буюу химийн олимпиадын дүн дөнгөж сая гарлаа.
Энэ удаагийн олимпиад Япон улсын Хигашиосака хотноо 7 сарын 24-өөс 8 сарын 2 хүртэл зохиогдож 79 орны 312 сурагч оролцлоо.
Химийн олимпиадаас Монгол Улсын баг 2 мөнгө, 1 хүрэл, 1 тусгай байрын шагнал хүртлээ.
Олон улсын хэмжээнд зохион байгуулдаг үндсэн 6 олимпиад бий. Үүнд:
Энэ жилийн тухайд манай сурагчид газар зүйгээс бусад 5 олимпиадад оролцож нийт 2 алт, 6 мөнгө, 7 хүрэл медаль хүртсэн бол 4 сурагч тусгай байрт шалгарлаа. Нэг жилд дунджаар 3-5 медаль хүртдэг байсан бол энэ жил Монголын сурагчид 19 шагнал хүртэж онцгой амжилт үзүүлж байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ