Шатахууны үнэ цаашид ч нэмэгдэнэ

Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам болон Ашигт малтмал газрын тосны газар, Монголбанктай хамтран нефть импортлогч аж ахуйн нэгжүүдтэй Төрийн ордонд яг одоо /2021.08.03/ шатахууны асуудлаар уулзалтыг зохион байгуулж байна.  

 Энэ үеэр УУХҮ-ийн сайд Г.Ёндон "Сүүлийн жилийн хугацаанд төр, засгийн зүгээс газрын тосны үнийн асуудал дээр тодорхой арга хэмжээг авч хэрэгжүүлсэн. 2020 оны дөрөвдүгээр сард газрын тосны үнэ доод хэмжээндээ хүрсэн. Энэ зах зээлийн таатай нөхцөлийг ашиглаж, газрын тосны үнийг 1450 төгрөгөөр 2020 оны арванхоёрдугаар сарын 31-ний өдөр хүртэл гэрээ байгуулж, барьж чадсан.  Энэ хугацаанд дэлхийн зах зээлд газрын тосны үнэ тогтмол өсөж байсан. Нөгөө талаараа нефть импортлогч аж ахуйн нэгжүүд алдагдал хүлээсээр л байсан. Нэгдүгээр сард нефть импортлогч аж ахуйн нэгжүүдтэй хэлэлцээрийн ширээний ард суусан. Үндсэндээ цар тахлын хүнд хэцүү нөхцөлд Засгийн газар шатахууны үнийг бүтэн жил барьж чадсан.Харамсалтай нь, тэд ашгийн төлөөх байгууллага алдагдал хүлээж эхэлсэн. 

Алдагдал нь литр тутамд 600 төгрөг хүрсэн. Яваандаа энэ байдал үргэлжлэх аваас авто бензины хомсдол үүсэх байсан" хэмээн тодотголоо. ААН-үүд үүдээ нээсэн тул шатахууны үнийг нэмэх цаг болсон.  

"НИК" ХХК-ийн захирал Н.Наранбат: Шатахууны жижиглэнгийн үнийг хэрхэн тогтоодог нь шилэн буюу ил тод байдаг. Энэ салбарт нэг компанийг монопол гэж иргэд буруу ойлгодог. 30 жилийн өмнө өрсөлдөөн бий болж, 30 орчим ААН үйл ажиллагаа явуулж байна.  Ирэх есдүгээр сард үнэ өсөж болзошгүй. Компаниуд олон сарын турш алдагдал  хүлээв. Тэд нийт 10 мянган хүнийг ажлын байраар ханадаг. Хэдий алдагдал хүлээсэн ч нэг ч хүнийг халаагүй. Гэхдээ шатахуун түгээх станц барих гэх мэт хөрөнгө оруулалтын ажил хийх боломжгүй болов. Шатахууны салбарт шинэ техник технологи нэвтрүүлэх шаардлага байсаар байна. Өргөн хэрэглээний барааны үнэ 7-20 хувиар өссөн. Энэ өсөлт шатахууны үнийн өсөлтөөс өмнө болж өнгөрсөн. ШӨХТГ-аас манай компанид шатахууны чанартай холбоотой ямар нэг албан бичиг явуулаагүй. Чанарын хяналт алдаатай болов уу даа гэж би бодож байна. ШӨХТГ шатахуун импортлогч компаниудыг муухай харагдуулж, иргэдийг эргэлзэхэд хүргэсэн, хариуцлагагүй мэдэгдэл хийлээ. Манай салбарт сайн компаниуд бий.      

 УУХҮ-ийн сайд Г.Ендон:  -ОХУ-ын сайд мэдэгдэл хийн, дөрөвдүгээр сараас шатахууны экспортоо зогсоож болзошгүй гэдсэн юм. Энэ сарын нөөц бидэнд хангалттай бий. АИ-92 шатахууныг бид нэг сард 30 мянган тонныг хэрэглэдэг.     АМГТГ-ын дэд дарга Ц.Эрдэнэбаяр: Цаашид үнэ өсөхгүй, тогтвортой байна гэж бодож байна. Учир нь ОПЕК гарцаа нэмлээ. Олон улсад үнэ буурахад манай улсад ч дагаад буурдаг. АИ-92 шатахууныг бид 1730 төгрөгөөр  нэг жилийн турш хэрэглэлээ. Дизелийн үнэ ч буурсан.  


СЭТГЭГДЭЛ БИЧИХ