Монголын Үндэсний Их Сургуулиас нэр хүндэд халдсан тухай мэдээлэл хйинэ

ЭМЯ-нд
11:00 цагт коронавирусийн халдварын талаар мэдээлнэ.
МҮИС-ийн байранд
11:00 цагт Л.Энх-Амгалан сайд Монголын Үндэсний Их Сургуулийн ажил хэргийн нэр хүндэд халдсан гэдэг үндэслэлээр Иргэний хэргийн шүүхэд хандаж буй асуудлаар тус сургуулиас мэдээлэл хийнэ.
Монголын банкны холбооны хурлын зааланд
11:00 цагт Банкны салбарын 2021 оны эхний хагас жилийн тайлан, “Монгол Улсын банкны салбарын өрсөлдөх чадварын судалгаа 2020”-ийг танилцуулах хэвлэлийн бага хурал болно.
Монгол Ньюс мэдээллийн төвд
11:00 цагт Дахин төлөвлөлтөөр далимдуулж иргэдийн газрыг төр дээрэмдэж буй асуудлаар "Дахин төлөвлөлт-Иргэний оролцоо" эвслээс мэдээлэл хийнэ.
11:30 цагт Түгжрэлийг бууруулах ажлын алба бус түгжрэлээр далайлгаж татвар, торгууль нэмж, тендер гаргах ажлын алба болсон уу? сэдвээр эдийн засагч Д.Эрдэнэцогт, А.Нямгомбо хэвлэлийн хурал хийнэ.
Соёлын яамны хурлын зааланд
13:00 цагт Косианы нэрэмжит залуу хийлчдийн олон улсын уралдаанд амжилттай оролцсон уран бүтээлчдэд шагнал гардуулах ёслолын арга хэмжээ болно.
Автотээврийн үндэсний төвд
14:00 цагт Зам тээврийн хөгжлийн сайд Л.Халтарын санаачилга, тушаалаар батлагдсан “Автотээврийн хэрэгслийн бүртгэл хөтлөх улсын дугаар олгох журам”-ын дагуу автомашины “Азын” буюу сонирхол татахуйц дугаарыг нээлттэй дуудлага худалдаагаар борлуулж олсон хоёр тэрбум төгрөгийг Хүүхдийн төлөө санд хүлээлгэн өгөх ёслол болно.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ