18 хүн нас барж, 2519 хүнээс халдвар илэрлээ


Сүүлийн 24 цагт халдварын 2519 /Улаанбаатарт 1154, орон нутагт 1365/ тохиолдол илэрч, 0-оос дээш насны 18 хүн нас барлаа.

Ингэснээр Монгол Улсад ковид-19 халдварын улмаас нас барсан нийт хүний тоо 1222 болов.

Түүнчлэн сүүлийн 24 цагийн хугацаанд 7053 хүн эдгэрч эмнэлгээс дараагийн шатны хяналт руу шилжсэн байна.

Өнөөдрийн байдлаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж буй хүмүүсийн биеийн байдал нь:

  • Хөнгөн 11387
  • Хүндэвтэр 6766
  • Хүнд 2144
  • Нэн хүнд 378 иргэн эмчлүүлж байна.

Хэвтэн эмчлүүлж буй 20675 хүний 3989 нь хүүхэд, 1570 нь жирэмсэн эх байгаа юм. Гэрийн хяналтад 65426 иргэн байна.


СЭТГЭГДЭЛ БИЧИХ