Саиед Моллайн өмсгөлийг 15 сая төгрөгөөр Todko Samson буюу Тогтох худалдаж авчээ

Олимпын мөнгөн медальт, жудо бөхийн Монгол Улсын үндэсний шигшээ багийн тамирчин Саиед Моллай "Big Life for Lil Thug-E" хандивын аянд нэгдэж өөрийн гарын үсэгтэй өмсгөлөө дуудлага худалдаанд хандивласан билээ. Тэгвэл түүний өмсгөл 15 сая төгрөгөөр зарагдсан байна.

Өмсгөлийн дуудлага худалдааны үнэ хоёр саяас эхэлсэн бөгөөд “Вангийн нулимс" зохиолоороо олонд танигдсан н.Тогтох буюу Todko Samson 15 саяын үнэ дуудсанаар өмсгөлийг худалдаж авсан байна. 

СЭТГЭГДЭЛ БИЧИХ

Улаанбаатарт 13 хэм дулаан
Өчигдөр 08 цаг 25 мин