Хүн COVID-19-өөр өвчилсөн эсэхийг судлаачид хумсаар нь тодорхойлж сурчээ

   Британийн эрдэмтэд хүн коронавирусээр өвчилсөн эсэхийг хэрхэн тодорхойлж болох аргыг олжээ. Өвчилж эдгэрсэн хүмүүсийн гараас  зарим нууцлаг зүйл илэрч болно гэж Pensnews сайтад бичжээ. Судлаачдын хэлснээр, тийнхүү хүн коронавирусээр өвчилсөн эсэхийг түүний гараас мэдэж болох гэнэ.  Жишээлвэл,  өвчилж эдгэрсний дараа хүний хумсанд хөндлөн зураас үлдэж болдог байна. Энэ нь нэг бол, хумсны уг хавьд  хонхойж , эсвэл өвчилж эдгэрсэн хүмүүсийн хумсан дор хавирган сар хэлбэрийн улаан толбо үлддэг байна. Үүнээс гадна, хумсны үзүүр улбар шардуу өнгөтэй болдог нь бас нэг багагүй чухал шинж гэнэ. Өвчний үед хүний хумс бүрэн унаж, харин дараа нь дахин ургаж байсан тохиолдол ч  олон байжээ.  
Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ