Эндүүрмээр ижилхэн ээж, охин хоёр

Монголын хошин урлагийн акулуудын нэг болох жүжигчин С.Өлзийхүү урлагийн ертөнц дэх сайхан бүсгүйчүүдийн тоонд зүй ёсоор багтдаг. Тэгвэл түүний охин Х.Баярмааг ээжтэйгээ эндүүрмээр адилхан гэж хүмүүс ярилцах болжээ.
Ээжийнхээ сайхан бүхнийг дууриан төрсөн Х.Баярмаа БНХАУ-ын Ордос хотноо болсон “Дэлхийн мисс-2012” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцож, чамгүй амжилт гаргаад ирсэн.
Мөн томоохон загварын шоунд загвар өмсөж, аав, ээжийнхээ үүсгэн байгуулсан “Шилдэг өнгө” продакшнд жүжигчнээр ажилладаг олон талын авьяастай нэгэн юм.


М.Халиун

СЭТГЭГДЭЛ БИЧИХ