Манай Гадаад харилцааны яам боловсон хүчний дампууралд орсон уу ?

Ядаж гадаадад суугаа Монголын Элчин сайдын яаманд ажиллах дипломат ажилтнуудын томилгоо нь бас бантан болсоор байгааг энд дурдахыг хүслээ. 2017 оны 6-р сард Токио дахь Монголын ЭСЯ-нд эдийн засгийн зөвлөхөөр У. Өлзийбаяр гэх эмэгтэй томилогдож, Гадаад яамны мэргэшсэн дипломатуудын нүдийг бүлтийлгэж байжээ. У. Өлзийням нь 1996 оноос Японд улсад амьдарч, караоке баар ажиллуулахаас авхуулаад япончуудад монгол хэл заах зэргээр ажил амьдралаа залгуулж явсан нэгэн. Тэрбээр хорин тав гаруй жил Японд амьдрахдаа, Японы цагаачлах эрх авч байсан бүсгүй. Гадаадад удаан хугацаагаар оршин сууж байсан У. Өлзийням “сраз генерал” гэхийн үлгэрээр төрийн болон дипломат албаны ямар ч шалгуур болзол хангаагүй байж сраз Токиогийн ЭСЯ-нд эдийн засгийн зөвлөхөөр томилогдсон. Гэвч болоогүй ээ гэдэг шиг 2021 оны 7 сарын 1-ний өдрөөр томилолтын 4 жилээ дуусгаад Токио дахь ЭСЯ-наас явсан ч тун удахгүй эргэж ирэхээр дахин томилгоо авчээ. Дөрвөн жилийн томилгооны хугацаа дуусаад хагас жил ч өнгөрөөгүй байхад дахин 4 жилээр Токио дахь Монголын ЭСЯ-нд зөвлөхөөр айсуй.
Төрийн албаны хууль, Дипломат албаны хуулиудын тодорхой заалтуудыг зөрчин байж, дипломат ажилтныг 4+4= 8 жил дараалж алгасалгүй томилсон түүх Монголын Гадаад яаманд байгаагүй гэнэ. Хамгийн хачирхалтай нь Токио дахь ЭСЯ-нд энэ эмэгтэйг ажиллуулах төсөв мөнгө байхгүй боловч, У. Өлзийням шинээр төсөв нэмж батлуулж ирж буй, маш том “мотортой” юм байх. Энэ томилгоо нь, нэг бол Гадаад яам боловсон хүчний гачаалд орсоныг, нөгөө бол Гадаад яамны дипломат ажилтаны томилгоо дампуурсаныг илтгэнэ. Гадаад яамны чадварлаг, мэргэшсэн дипломатуудыг басч, элэглэж байгаадаа Гадаад яамны удирдлагууд дүгнэлт хийх цаг болжээ. Төрийн албаны томилгоо гээч ёс зүйгүй ажиллагаа нь гадаадад дипломатуудыг томилох ажиллагаагаар үргэлжилж байгааг анхаарууштай!!
Д.Оюу
СЭТГЭГДЭЛ БИЧИХ