G20-ийн удирдагчид 1 их наяд мод тарих зорилго тавив

 G20-ийн удирдагчид 2030 оныг хүртэл дэлхийд 1 их наяд мод тарих зорилго тавьлаа гэж Ромын дээд хэмжээний уулзалтын дүнгийн тунхаглалд өгүүлжээ. 
 “Манай гарагийн хамгийн их муудаж доройтсон экосистемүүдэд” онцгой анхаарал хандуулах болно гэж баримт бичигт цохон заасан байна.
 “Тухайлбал, хувийн сектор болон иргрэний нийгэмлэгийг оролцоотойгоор уур амьсгалын төслүүдийг хэрэгжүүлэх замаар G20-той хүч чармайлтаа нэгтгэхийг бид бусад оронд уриалж байна” гэж тунхаглалд тэмдэглэжээ. Б.Атар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ