COVID-19-ийн эсрэг вакцины хоёр тунг хийлгэсэн иргэдийн 19.5% нь бүүстер тунд хамрагджээ

Өнгөрсөн хоногт 2,012 хүн коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг хийлгэжээ.
Ингэснээр улсын хэмжээнд COVID-19 халдварын эсрэг вакцины нэмэлт буюу гурав дахь тунг хийлгэсэн хүний тоо 418,024 боллоо. Энэ нь хүн амын 12.8 хувь, хоёрдугаар тунг хийлгэсэн иргэдийн 19.5 хувийг эзэлж байна.
Тодруулбал, Монгол Улс коронавирусийн эсрэг дөрвөн төрлийн вакцинаар 12-оос дээш насны иргэдээ дархлаажуулж буй.
Одоогоор вакцины нэгдүгээр тунд нийт хүн амын 69.3 хувь, хоёр дахь тунд 65.8 хувь нь хамрагдсан бол нэмэлт тун буюу гурав дахь тунг хийлгэсэн хүний тоо хүн амын 12.8 хувьд хүрлээ.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ