Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг хойшлууллаа

Шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох шүүх хуралдааныг энэ сарын 29-ний 10.00 цаг хүртэл хугацаагаар хойшлууллаа. Үүнтэй холбогдуулан шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ, хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэлээ.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн шүүгдэгч Э.Бат-Үүл нарын 11 хүнд холбогдох эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг 2021 оны 11 дүгээр сарын 3-ны өдрийн 10.00 цагт товлосон боловч шүүгдэгч Д.Жаргалсайхан нь Ковид-19 халдварт өвчин туссаны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Т.Гэрэлт-Одын өмгөөлөгч Ж.Болдбаатар нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд хүрэлцэн ирээгүй, шүүгдэгч Л.Нарантуяагийн өмгөөлөгч Ж.Гантулга нь шүүх хуралдаан давхацсан тул шүүх хуралдаан хойшлуулах тухай хүсэлтүүдийг тус тус нотлох баримтын хамт ирүүлжээ. 

Эх сурвалж: Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газар

СЭТГЭГДЭЛ БИЧИХ