З.Мэндсайхан: Гашуунсухайт, Ханги боомтоор хүнс, гол нэрийн бараа бүтээгдэхүүний импортолно

Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан Засгийн газрын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцуулж байна.
-Гол нэрийн бараа бүтээгдэхүүний үнийг бууруулах, тээвэрлэлтийг зохион байгуулах ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт тодорхой ажлуудыг хийлээ. Гол нэрийн бараа бүтээгдэхүүний импортын шокийн байдал үүссэн. Бараа бүтээгдэхүүнийг татан авах хил гаалийн боломжийг нэмэгдүүлэхээр шийдвэрлэсэн. Энэ хүрээнд Гашуунсухайт, Ханги боомтоор хүнс болон гол нэрийн бараа бүтээгдэхүүний импортлох нөхцөлийг бүрдүүлнэ. Үүнтэй холбоотойгоор тус хоёр боомтод Мэргэжлийн хяналтын байгууллагаас хүнсний лаборатори байгуулах, хүнс болон эм, эмнэлгийн хэрэгслийг авто тээврээр нэвтрүүлэх боломжийг энэ долоо хоногтоо багтаан шийдвэрлэхээр боллоо.
Мөн махны нийлүүлэлтийг нэмэгдүүлэх боломжийг нэмэгдүүлэхээр боллоо. Үүнтэй холбогдуулан Улаанбаатар хотын 30 доошгүй цэгт ил задгай болон агуулахын худалдааг бий болгохоор боллоо.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ