ЭМЯ: Ковидын 441 тохиолдол бүртгэгдэж, 3 хүн энджээ

ЭМЯ сүүлийн 24 цагт дотоодод 441 хүнээс Covid-19 халдвар илэрч, коронавируст халдварын улмаас архаг, хууч өвчтэй 3 хүн эндсэн гэж мэдээлэв. Ингэснээр коронавирусын халдвараар нас барсан тохиолдол улсын хэмжээнд 1.935-д хүрсэн байна.
Шинээр илэрсэн тохиолдлын 274 нь нийслэлд, 167 нь орон нутагт бүртгэгджээ. Улсын хэмжээнд 5.300 иргэн эмнэлэгт, хөнгөн хэлбэрийн оноштой 10.087 хүн Өрхийн эмчийн хяналт дор гэрээр эмчлүүлж байна.

СЭТГЭГДЭЛ БИЧИХ