Гүний худагнаас 67 настай эрэгтэйн цогцсыг гарган авчээ

Дархан-Уул аймгийн Орхон сумын Энхтал багийн “Ноён хонгор” гэдэг газар /аймгийн төвөөс зүүн хойд зүгт 22 км/-т спиртний үйлдвэрийн гүний худагнаас хүний хувцас, гутал гарч ирсэн, хүн байх магадлалтай гэсэн дуудлагыг Онцгой байдлын газар энэ сарын 2-ны 14:30 цагт хүлээн авчээ.
Тус аймгийн Онцгой байдлын газрын Эрэн хайх аврах бүлгийн алба хаагчид, 22 км зам туулан 15:00 цагт очиж, /3,5 м гүн устай, 7 м гүн, ашиглалтаас гарсан/ гүний худгийн усыг соруулж, тус сумын харьяат иргэн Х /67 настай, эрэгтэй/-ын цогцсыг гарган Орхон сумын Цагдаагийн хэсгийн төлөөлөгчид шилжүүлэн өгсөн байна.
СЭТГЭГДЭЛ БИЧИХ